Friday, November 19, 2010

Prozac nation

Энэ нэр бол киноны нэр л дээ.Англиар прозакын үндэстэн гэсэн үг гэж ойлгосон.Прозак гэдэг нэг хүчтэй эм барууны зах зээл дээр байдаг гэсэн.Сэтгэл зүйн хүнд дарамт,өөрчлөлт,хямралд орсон хүмүүс эмчийн зөвшөөрлөөр авч хэрэглэдэг гэж сонссон.Энэ кино ч өөрөө жаахан сэтгэл зүйн хүнд маягийн кино л доо.Нэг зохиолч,сэтгэл зүйч эмэгтэйн залуу насны хүнд амьдралыг харуулдаг.Гэр бүлийн тогтворгүй байдал,сексийн замбараагүй амьдрал,хар тамхи,салалт,ганцаардал гээд л...магадгүй барууны ихэнх залуучуудын амьдралын хэв маягийг харуулсан кино.Тэр киноны нэг хэсэг дээр эмийн сан руу цуврах хүмүүсийн хэсэг гардаг бөгөөд тэдний ихэнх нь аптекаас өнөөх Прозак гэдэг эмийг авч гарсаар байдаг.Энэ нь нийгэм дэх хүмүүсийн сэтгэлзүйн байдлыг ерөнхийд нь харуулсан хэсэг.Харин тэр охин өөрийгөө бас өөртэйгээ адил тэр хүмүүсийг дотроо ПРОЗАКИЙН ҮНДЭСТЭН гэж нэрлэдэг.Энэ киноний надад хамгийн таалагдсан хэсэг бол төгсгөл хэсэг..тэр охин өөрийн хорт зуршлуудаа хаяж,амьдралаа шинээр эхэлдэг.Тэр өөрийн өнгөрсөн амьдралийн талаар зөв дүгнэлтийг олдог бөгөөд ажил хөдөлмөр дээрээ амжилт гаргаж эхэлдэг.Эцэст нь тэрний өөрийнхөө амьдралын талаар болон хүний сэтгэл зүйн талаар бичсэн Prozac Nation гэдэг ном нь дэлхийд хэдэн сая хувиар борлогдож бэстсэллэр болдог.
Энэ бол түүхэн хүн.Энэ эмэгтэйн амьдралын туршлага хэдэн сая хүнд хэрэг болсон гэж ойлгож байгаа.Бидний амьдралд ч бас хар дарсан зүүд шиг өнгөрсөн өдрүүд байдаг.Энэ Очоо ийм юм хийсэн гэж үү?үгүй байлгүй дээ гэж бодохоор муухай зүйл миний өнгөрсөн амьдралд байдаг.Бас миний амьдралыг хохироож,шархлуулж өнгөрсөн олон муухай зүйлүүд ч байдаг.Нэг найзын маань хэлсэн шиг өглөө сэрэхгүйгээр тэр чигээрээ унтчих юмсан гэж бодохоор үе ч байсан.Гэхдээ энэ бүхэн өнөөдөр миний хэн гэдгийг тодорхойлж чадахгүй.Харин энэний ард миний давж,туулж,ойлгож авсан бүхэн өнөөдрийн БИ г бүрэлдүүлэх урт удаан хугацааны төлөвших процессийн нэг хэсэг гэдэгт би итгэдэг.
Ертөнцийн өдрүүд эрээнтэй бараантай байдаг учраас одоо ч гэсэн миний амьдралд бүрхэг бараан өдрүүд ирсээр л байдаг.Харин энэ бүхний ард бүтээгч эзэн надад сайн сайхан зүйл бэлдсэн гэдэгт итгэж байгаа,яг л өнгөрсөн хар өдрүүдийг надаас салгаж өгсөнтэй адил...

No comments:

Post a Comment