Хүн хэзээнээс эхэлж муу зүйл сэдэж хийж эхэлдэг вэ?,хүн хэзээнээс эхэлж муу тал руу өөрчлөгдөж эхэлдэг вэ?Өөрөөр хэлбэл хүн хэзээнээс муу хүн болж эхэлдэг вэ?Энэ асуултын хариултыг хүмүүс их олон янзаар тайлбарлах байх л даа,олон ч шалтгаан байдаг байх.Нэгэн залуухан эр нэг ухаантай хөгшнөөс энэ асуултийг асуусан гэдэг,хөгшин түүнд маш тайвнаар : Хүний зүйл чиний нүдэнд илүү харагдаж эхлэх тэр үед.. гэж хэлсэн гэдэг.Энэ үг надад маш их таалагддаг,яагаад гэвэл магадгүй надад ийм шалтганаар ийм бодол төрж байсан учраас үнэн санагдсан байж ч болох юм.Энэ үгнээс болж би олон зүйлийг эргэцүүллээ л дээ,Хүмүүс бидэнд төрөлхийн ийм гэмт чанар байдаг.Бидэнд бусдад байгаа зүйл бидэнд байгаагаас илүү харагддаг,эсвэл бусдад байгаа зүйл бидэнд байхгүй юм шиг санагддаг.Үүнд бид нар хэтэрхий их ач холбогдол өгснөөр бүр сохорч,өөрийнхөө амьдралд байгаа үнэ цэнэтэй,сайн сайхан зүйлийг ч таньж мэдэрч чадахаа байдаг юм шиг санагддаг.Би амьдралдаа үүнтэй холбоотой олон түүх,олон яриа сонсож байсан.Бусдын амьдрал илүү бололцоотой санагдах,бусдын машин илүү гоё,бусдын эд зүйлс илүү,бусдын эрх мэдэл,алдар хүнд илүү,бүр бусдын эхнэр,нөхөр илүү санагдаж тэрнээсээ болж бусадтай хэвийн биш харьцаж,дарамтанд орж зовж эхэлсэн,бусдын зүйлийг шунан,тачаадаж хүсэж,зүрх сэтгэлд нь атаа хорсол үүсэж түүнээсээ болж өөрийнхөө амьдралийг үнэлэхээ байж,бүр амьдралаа нурааж байсан түүхийг ч сонсож байсан.Гэтэл бас энэ бодол сайн хүмүүст бодогддоггүй гэвэл бас худлаа болно байх,Миний бодлоор ийм бодол хүн болгоны толгойд орж ирдэг.Миний бодлоор энэ бодол хүн болгоны амьдралд тохиолддог.Харин хүн энэ бодолд ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгээс,хүн энэ зүйлд хэр их ач холбогдол өгч байна гэдгээс олон зүйл шалтгаалдаг байх.Хэрсүү бөгөөд ухаантай хүн энэ бодлыг ухаан санаанаасаа таягдаж чаддаг байх.Энэ шунаг атаархал бидний бодит амьдралд,бидний ёс зүйн баланс,бидний үйлдэлд нөлөөлж эхлэхээс өмнө зогсоож чаддаг байх ёстой.Гэхдээ мэдээж энэ муу бодол нь хүнийг өөрчилж,боолчилдог олон муу зүйлүүдийн ердөө нэг нь..
Би нэг сайн эртэй олон жил нөхөрлөж,тэр хүнийг дагасан.Миний хайрлаж хүндэлж явдаг тэр хүн надад өөрийнхөө амьдралд байгаа онцгой сайхан зүйлийг,аз жаргалийг олж харах мэргэн зүрхийг таньж мэдэхэд тусалсан гэж боддог.Би энэ эргэцүүлэлээ бичихээсээ өмнө өдөр бүр миний амьдралд байдаг нэг гайхалтай үзэсгэлэнтэй дүр зургийг харчихаад компьютэрийнхаа ард суусан. Унтаж байгаа эхнэр,хүү хоёроо хараад ,тэдний гоо үзэсгэлэн,амар тайван,аюулгүй байдлийг хараад надад энэ бүхнийг заяасан бүтээгч эзэндээ талархсан...
No comments:
Post a Comment