Энэ нэр бол киноны нэр л дээ.Англиар прозакын үндэстэн гэсэн үг гэж ойлгосон.Прозак гэдэг нэг хүчтэй эм барууны зах зээл дээр байдаг гэсэн.Сэтгэл зүйн хүнд дарамт,өөрчлөлт,хямралд орсон хүмүүс эмчийн зөвшөөрлөөр авч хэрэглэдэг гэж сонссон.Энэ кино ч өөрөө жаахан сэтгэл зүйн хүнд маягийн кино л доо.Нэг зохиолч,сэтгэл зүйч эмэгтэйн залуу насны хүнд амьдралыг харуулдаг.Гэр бүлийн тогтворгүй байдал,сексийн замбараагүй амьдрал,хар тамхи,салалт,ганцаардал гээд л...магадгүй барууны ихэнх залуучуудын амьдралын хэв маягийг харуулсан кино.Тэр киноны нэг хэсэг дээр эмийн сан руу цуврах хүмүүсийн хэсэг гардаг бөгөөд тэдний ихэнх нь аптекаас өнөөх Прозак гэдэг эмийг авч гарсаар байдаг.Энэ нь нийгэм дэх хүмүүсийн сэтгэлзүйн байдлыг ерөнхийд нь харуулсан хэсэг.Харин тэр охин өөрийгөө бас өөртэйгээ адил тэр хүмүүсийг дотроо ПРОЗАКИЙН ҮНДЭСТЭН гэж нэрлэдэг.Энэ киноний надад хамгийн таалагдсан хэсэг бол төгсгөл хэсэг..тэр охин өөрийн хорт зуршлуудаа хаяж,амьдралаа шинээр эхэлдэг.Тэр өөрийн өнгөрсөн амьдралийн талаар зөв дүгнэлтийг олдог бөгөөд ажил хөдөлмөр дээрээ амжилт гаргаж эхэлдэг.Эцэст нь тэрний өөрийнхөө амьдралын талаар болон хүний сэтгэл зүйн талаар бичсэн Prozac Nation гэдэг ном нь дэлхийд хэдэн сая хувиар борлогдож бэстсэллэр болдог.
Энэ бол түүхэн хүн.Энэ эмэгтэйн амьдралын туршлага хэдэн сая хүнд хэрэг болсон гэж ойлгож байгаа.Бидний амьдралд ч бас хар дарсан зүүд шиг өнгөрсөн өдрүүд байдаг.Энэ Очоо ийм юм хийсэн гэж үү?үгүй байлгүй дээ гэж бодохоор муухай зүйл миний өнгөрсөн амьдралд байдаг.Бас миний амьдралыг хохироож,шархлуулж өнгөрсөн олон муухай зүйлүүд ч байдаг.Нэг найзын маань хэлсэн шиг өглөө сэрэхгүйгээр тэр чигээрээ унтчих юмсан гэж бодохоор үе ч байсан.Гэхдээ энэ бүхэн өнөөдөр миний хэн гэдгийг тодорхойлж чадахгүй.Харин энэний ард миний давж,туулж,ойлгож авсан бүхэн өнөөдрийн БИ г бүрэлдүүлэх урт удаан хугацааны төлөвших процессийн нэг хэсэг гэдэгт би итгэдэг.
Ертөнцийн өдрүүд эрээнтэй бараантай байдаг учраас одоо ч гэсэн миний амьдралд бүрхэг бараан өдрүүд ирсээр л байдаг.Харин энэ бүхний ард бүтээгч эзэн надад сайн сайхан зүйл бэлдсэн гэдэгт итгэж байгаа,яг л өнгөрсөн хар өдрүүдийг надаас салгаж өгсөнтэй адил...
Миний блогт тавтай морилно уу!Би ер нь бодол санаагаа тэр болгон хүнтэй нээлттэй яриад байж чаддаггүй юм шиг санагддаг,тийм болохоор энэ блог миний хувьд бусдад өөрийгөө илэрхийлэх нэг том гүүр болж байгаа гэж бодож байна...Миний блогоор зочилсон танд баярлалаа
Friday, November 19, 2010
Миний бодол...
Хүн хэзээнээс эхэлж муу зүйл сэдэж хийж эхэлдэг вэ?,хүн хэзээнээс эхэлж муу тал руу өөрчлөгдөж эхэлдэг вэ?Өөрөөр хэлбэл хүн хэзээнээс муу хүн болж эхэлдэг вэ?Энэ асуултын хариултыг хүмүүс их олон янзаар тайлбарлах байх л даа,олон ч шалтгаан байдаг байх.Нэгэн залуухан эр нэг ухаантай хөгшнөөс энэ асуултийг асуусан гэдэг,хөгшин түүнд маш тайвнаар : Хүний зүйл чиний нүдэнд илүү харагдаж эхлэх тэр үед.. гэж хэлсэн гэдэг.Энэ үг надад маш их таалагддаг,яагаад гэвэл магадгүй надад ийм шалтганаар ийм бодол төрж байсан учраас үнэн санагдсан байж ч болох юм.Энэ үгнээс болж би олон зүйлийг эргэцүүллээ л дээ,Хүмүүс бидэнд төрөлхийн ийм гэмт чанар байдаг.Бидэнд бусдад байгаа зүйл бидэнд байгаагаас илүү харагддаг,эсвэл бусдад байгаа зүйл бидэнд байхгүй юм шиг санагддаг.Үүнд бид нар хэтэрхий их ач холбогдол өгснөөр бүр сохорч,өөрийнхөө амьдралд байгаа үнэ цэнэтэй,сайн сайхан зүйлийг ч таньж мэдэрч чадахаа байдаг юм шиг санагддаг.Би амьдралдаа үүнтэй холбоотой олон түүх,олон яриа сонсож байсан.Бусдын амьдрал илүү бололцоотой санагдах,бусдын машин илүү гоё,бусдын эд зүйлс илүү,бусдын эрх мэдэл,алдар хүнд илүү,бүр бусдын эхнэр,нөхөр илүү санагдаж тэрнээсээ болж бусадтай хэвийн биш харьцаж,дарамтанд орж зовж эхэлсэн,бусдын зүйлийг шунан,тачаадаж хүсэж,зүрх сэтгэлд нь атаа хорсол үүсэж түүнээсээ болж өөрийнхөө амьдралийг үнэлэхээ байж,бүр амьдралаа нурааж байсан түүхийг ч сонсож байсан.Гэтэл бас энэ бодол сайн хүмүүст бодогддоггүй гэвэл бас худлаа болно байх,Миний бодлоор ийм бодол хүн болгоны толгойд орж ирдэг.Миний бодлоор энэ бодол хүн болгоны амьдралд тохиолддог.Харин хүн энэ бодолд ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгээс,хүн энэ зүйлд хэр их ач холбогдол өгч байна гэдгээс олон зүйл шалтгаалдаг байх.Хэрсүү бөгөөд ухаантай хүн энэ бодлыг ухаан санаанаасаа таягдаж чаддаг байх.Энэ шунаг атаархал бидний бодит амьдралд,бидний ёс зүйн баланс,бидний үйлдэлд нөлөөлж эхлэхээс өмнө зогсоож чаддаг байх ёстой.Гэхдээ мэдээж энэ муу бодол нь хүнийг өөрчилж,боолчилдог олон муу зүйлүүдийн ердөө нэг нь..
Би нэг сайн эртэй олон жил нөхөрлөж,тэр хүнийг дагасан.Миний хайрлаж хүндэлж явдаг тэр хүн надад өөрийнхөө амьдралд байгаа онцгой сайхан зүйлийг,аз жаргалийг олж харах мэргэн зүрхийг таньж мэдэхэд тусалсан гэж боддог.Би энэ эргэцүүлэлээ бичихээсээ өмнө өдөр бүр миний амьдралд байдаг нэг гайхалтай үзэсгэлэнтэй дүр зургийг харчихаад компьютэрийнхаа ард суусан. Унтаж байгаа эхнэр,хүү хоёроо хараад ,тэдний гоо үзэсгэлэн,амар тайван,аюулгүй байдлийг хараад надад энэ бүхнийг заяасан бүтээгч эзэндээ талархсан...

The Music
Хөгжим бол яах аргагүй миний амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн,Хүүхэд наснаасаа өдийг хүртэл би үргэлж хөгжимд хайртай байлаа,Би хөгжмийг хүний зүрх сэтгэлийн гүн рүү ямар ч саадгүй нэвтэрч чаддаг цөөхөн хэдэн зүйлийн нэг гэж боддог.Нэг найз маань надад үнэхээр сүнслэг гэж хэлж байсныг санаж байна.Надад олон найз нар ах нар байдаг л даа,Тэдний зарим нь насаараа хөгжим тоглосон,хөгжимд амьдралаа зориулсан хүмүүс байдаг.Би тэдэнтэй хамт цаг өнгөрөөх их дуртай..
Надад бусдыг үнэлэх их олон шалгуур байдаг л даа,тэдгээрээс маш чухал нэгэн үзүүлэлт бол тухайн хүний хөгжимд хандах хандлага,хөгжмийг ойлгож байгаа,мэдэрч байгаа байдал.Энэ бүхэн надад их сонирхолтой санагддаг.Өнөө үеийн залуучууд бид нар интэрнэтээр дамжуулан мэдээлэл цуглуулах боломжтой байдаг нь үнэхээр их аз завшаан шүү,Бид эндээс хүссэн дуугаа,бүр түүх намтартай нь олж авах боломжтой байдаг. Дуу болгон өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг,Энэ бүхэн аялгуу болон үгтэй хамт хүний зүрх сэтгэлийг хөглөдөг.Хамгийн агуу дуунууд яагаад хамгийн энгийн байдаг,энгийн зүйл яагаад агуу байдгийг би та нарт энд хэдэн үгээр тайлбарлаж чадахгүй ч тэр дуунууд өөрсдөө бидний зүрх сэтгэлд энийг тайлбарласаар ирсэн.
John lennon - Imagine,Beatles - let it be,Louis Armstrong - What a Wonderful World,Joe Cocker - You are so beautiful,Eric Clapton - Tears in Heaven,Bob Marley - No Woman No Cry,Frank Sinatra - My way,Bob Dylan - Knocking on Heavens door,Freddie Mercury - Bohemian Rhapsody.....
энэ бол миний хөгжмийг хайрладаг олон шалтгаануудийн нэг хэсэг.Энэ бол миний дотоод ертөнцийн хүмүүжил байсаар ирсэн.Магадгүй миний сонсдог дуучдийн нийгэм дэх амьдрал сайхан биш бүр золгүй байсан ч байж болно,зарим зөвт хүмүүс энэ нь архичин байсан,тэр нь хар тамхичин байсан,энэ дууний үг нь библийн эсрэг байна гээд л шүүмжилнэ байх л даа,харин миний хувьд эдний зүрх сэтгэлээс гарсан Үнэн аялгуу,үгийг ойлгох нь гайхалтай байдаг.Тэдний хөгжмийн авьяас билиг надад амьдралийн эрч хүч өгдөг.
Би дуу хөгжмөөс суралцдаг.

Subscribe to:
Comments (Atom)