Миний блогт тавтай морилно уу!Би ер нь бодол санаагаа тэр болгон хүнтэй нээлттэй яриад байж чаддаггүй юм шиг санагддаг,тийм болохоор энэ блог миний хувьд бусдад өөрийгөө илэрхийлэх нэг том гүүр болж байгаа гэж бодож байна...Миний блогоор зочилсон танд баярлалаа
Monday, July 19, 2010
Блогийн эхэнд
Өнөөдөр 6 сарын 14,блог нээсэн өдөр маань.Гэртээ интэрнэт тавиулаад шууд л блогийн ажилд орлоо.Тэгээд яг бичих гэхээр юу бичихээ мэдэхгүй юм.Ямар ч байсан өнөөдрөөс энэ блогтойгоо зав л гарвал зууралдана даа.Санасан бодсон зүйлээ,зүрх сэтгэлээ бусадтай хуваалцаж илэрхийлнэ гэдэг бас хүний нэг хэрэгцээ ч юм шиг.Манай нийгэмд хэтэрхий хиймэл байдал газар авчихаж.Одоо хүнийг гаднаас нь хараад бодол санааг нь таньж мэдэхгүй юм даа.Бид хэтэрхий хүнлэг бус өнгө мөнгөний нийгэмд амьдарч байгаа болохоор ч тэр үү бусдын өмнө шархтай,хамгаалалттай,жүжигтэй,2 нүүртэй болчихож.Манай нэг дотны ах маань надад олон жилийн өмнө хэлж байсан зүйлийг сайн санаж байна.Тэр хэлэхдээ: Надтай ярьж байгаа энэ хүний дотор дахиад нэг өөр хүн байгаа гэж бодохоор харьцахад их хэцүү байдаг гэж.Магадгүй бидний сэтгэл санааг хамгийн их ядраадаг зүйлсийн нэг энэ эрх чөлөөгүй,хуурамч байдал байх.Гэтэл бид нар үнэн хэрэгтээ хэн нэгний өмнө яг жинхэнэ БИ гээрээ байхыг,хэн нэгэнтэй жинхэнэ баггүй нөхөрлөхийг хүсдэг.Энэ блог маань миний хувьд та бүхэнд дотоод ертөнцийг маань жаахан ч гэсэн нээж харуулах толь болно байх гэж найдаж байна.Анх эхнэртэйгээ танилцаж байх үедээ интэрнэтэд блог нээж болдог тухай олж мэдээд эхнэртээ зориулж хийж байлаа..зөвхөн хайр дурлал л байсан хэ хэ.Харин одоо илүү энгийн гэхдээ олон сэдвээр нээлттэй блог хийхийг хүслээ.Блогоор маань зочилсон нөхдүүддээ баярлалаа!
Subscribe to:
Post Comments (Atom)
сайн уу? блогийнгийн чинь анхны сээгийг би хийлээ шүү хэхэ
ReplyDeleteХэй этэрнал спаркаа нэмж юм хум бичээчээ
ReplyDeleteСайн уу. Шинэ блогт тань амжилт хүсье.
ReplyDeleteблгспотчиддоо зориулан blogchid.com шинээр нээгдсэн ба нийт блогчид дунд 7 хоног бүр тэмцээн уралдаан зохиогддог боллоо. Блогчин та бүхэн өргөнөөр оролцоно уу.
http://www.blogchid.com/2010/08/blog-post_22.html